Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе!

Пэрла Капитал Бьюти ХХК нь 2016 оноос эхлэн БНСУ, БНФУ, АНУ, ХБНГУ, Австралиас мэргэжлийн арьс арчилгаа, үс арчилгааны бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, худалдаа борлуулалт, захиалга, цогц арьс арчилгааны бүтээгдэхүүнийг судалгааны түвшинд, 2020 оноос худалдаа борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэн импортолж , 2022 оноос бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн сургалт албан ёсоор авч үйл ажиллагаагаа эхлээд байна. Манай байгууллага салбартаа 25-30 жил ажилласан багш, зөвлөхүүд ажиллаж байна. Бидний эрхэм зорилго бол бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах явдал юм. Бид БНСУ-ын мэргэжлийн арьс арчилгааны томоохон брэнд болох Oxygenceuticals компанийн Монгол дахь анхны албан ёсны дистрибьютерээр сонгогдон хамтран ажиллаж байна.OxygenCeuticals нь 2003 оноос арьсны клиник болон эмнэлгүүдэд мэс засал, процедур, арьсны мэсийн эмчилгээний дараах цогц бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлэх чиглэлээр мэргэшсэн брэнд бөгөөд нөхөн сэргээх, төлжүүлэх, тайвшруулах, арьсны эд, эсийн түвшинд үйлчилдэг ба бүтээгдэхүүндээ цэвэр хүчилтөрөгчийг ашигладагаараа онцлог юм. Тус брэндийн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүндээ өндөр тунт идэвхтэй найрлага агуулдаг ба энэ нь бүх төрлийн арьсны асуудалд  өндөр үр дүн үзүүлдэг. Тус брэнд нь БНСУ, АНУ- салбартай ба тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ БНСУ-д 750 гаруй эмнэлэг, гоо засал, спад нийлүүлдэг ба Европын холбооны улсууд, Зүүн Азийн орнууд, БНХАУ,Австралид албан ёсны дистрибьютертэй. Бид гоо засал, эрүүл ахуй, мэргэжлийн арьс арчилгааны салбар дахь шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон та бүгдтэй найдвартай харилцагч, түнш болохын төлөө хичээн ажиллах болно.

Та бүгдийн ажилд нь амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!

© 2024 он. Perla beauty center. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency