БНСУ-ын Oxygenceuticals брэндийн онцгой эрхтэй Монгол дах албан ёсны төлөөлөгч Пэрла Бьюти ХХК

Бид БНСУ-ын мэргэжлийн арьс арчилгааны  Oxygenceuticals компанийн Монгол дахь анхны албан ёсны дистрибьютерээр сонгогдон 2022 оноос эхлэн хамтран ажиллаж байна.

COIZ Co.Ltd  Oxygenceuticals  брэнд нь 2003 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш тасралтгүй шинэлэг технологи, шинэ инновац, найрлагуудаа патентлуулж ирсээр байна.

OxygenCeuticals нь 2003 оноос арьсны клиник болон эмнэлгүүдэд мэс засал, процедур, арьсны мэсийн эмчилгээний дараах цогц бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлэх чиглэлээр мэргэшсэн брэнд бөгөөд арьсыг нөхөн сэргээх, төлжүүлэх, богино хугацаанд тайвшруулах, арьсны эд, эсийн түвшинд үйлчилдэг ба бүтээгдэхүүндээ цэвэр хүчилтөрөгчийг ашигладгаараа онцлог юм.

Тус брэндийн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүндээ өндөр тунт идэвхтэй найрлага агуулдаг ба энэ нь бүх төрлийн арьсны асуудалд өндөр нөлөө үзүүлдэг нь клиник туршилтаар батлагдсан. Тус брэнд нь БНСУ, АНУ- д салбартай ба тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ БНСУ-д 750 гаруй арьсны эмнэлэг эмнэлэг, гоо заслын төвүүд, спад нийлүүлдэг ба Европын холбооны улсууд, Зүүн Азийн орнууд, БНХАУ, Австралид албан ёсны дистрибьютертэй.

Судалгаа + Үйлдвэрлэл Судалгаа хийж найрлагын Патент бүтээгдэхүүндээ авч үйлдвэрлэдэг.

Тоног төхөөрөмж + Клиник туршилт+ Үйлдвэрлэл Олон улсын аюулгүй ажиллагаа, үр дүн үзүүлэх чадварыг туршиж судалгаа хийж ОУ-ын Патент авч БНСУ болон бусад улсад нийлүүлдэг.

БНСУ төвтэй & Бусад орнуудад дистрибьютер, салбаруудтай Арьс, гоо засал, мэс заслын 750 гаруй эмнэлэгт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө нийлүүлж, 20 гаруй оронд экспортолдог. Мөн онлайнаар идэвхтэй борлуулж байна.

Үүнээс: Азийн 45%, Европын орнууд 25%, Ойрх Дорнод орнууд 20%,Бусад орон 10% эзэлж байна.

2015 оноос Экспорт нь 19,1 дахин өссөн үзүүлэлттэй байгаа.

Онцлог тал:

-Патентлагдсан найрлага нь арьсанд өндөр концентрацитай хүчилтөрөгчийг өгч, идэвхтэй найрлагыг идэвхжүүлэхэд тусалдаг.

-Чихэр өвс, бадамлянхуа, цагаан будаа, Артемесиа бусад ургамлын найрлагууд нь арьсыг  гадны нөлөөнөөс үүссэн стрессээс ангижруулж, хамгаална.

-Эмчилгээ, мэс заслын дараа арьсыг хурдан хугацаанд тайвшруулж нөхөн төлжүүлэх, нөхөн сэргээх, шархны эдгэрэлтийг түргэсгэнэ . Эмчилгээ, мэс заслын дараа арьсыг хурдан хугацаанд тайвшруулж нөхөн төлжүүлэх, нөхөн сэргээх, шархны эдгэрэлтийг түргэсгэнэ

© 2024 он. Perla beauty center. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency