Пэрла Бьюти ХХК танилцуулга

Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе!

Пэрла Капитал Бьюти ХХК нь 2016 оноос судалгааны түвшинд БНСУ, БНФУ, АНУ, ХБНГУ, Австрали зэрэг улсаас мэргэжлийн арьс арчилгаа, үс арчилгааны бүтээгдэхүүн, арьс арчилгааны дэвшилтэт тоног төхөөрөмж, худалдаа борлуулалт, захиалгын үйлчилгээг 2020 оноос албан ёсны эрхтэйгээр импортолж эхэлсэн. Бидний эрхэм зорилго бол бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах явдал юм.

Бид БНСУ-ын мэргэжлийн арьс арчилгааны томоохон брэнд болох Oxygenceuticals компанийн Монгол дахь анхны албан ёсны дистрибьютерээр сонгогдон хамтран ажиллаж байна.OxygenCeuticals нь 2003 оноос арьсны клиник болон эмнэлгүүдэд мэс засал, процедур, арьсны мэсийн эмчилгээний дараах цогц бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлэх чиглэлээр мэргэшсэн брэнд бөгөөд арьсыг нөхөн сэргээх, төлжүүлэх, богино хугацаанд тайвшруулах, арьсны эд, эсийн түвшинд үйлчилдэг ба бүтээгдэхүүндээ цэвэр хүчилтөрөгчийг ашигладгаараа онцлог юм. Тус брэндийн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүндээ өндөр тунт идэвхтэй найрлага агуулдаг ба энэ нь бүх төрлийн арьсны асуудалд өндөр нөлөө үзүүлдэг нь клиник туршилтаар батлагдсан. Тус брэнд нь БНСУ, АНУ- д салбартай ба тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ БНСУ-д 750 гаруй арьсны эмнэлэг эмнэлэг, гоо заслын төвүүд, спад нийлүүлдэг ба Европын холбооны улсууд, Зүүн Азийн орнууд, БНХАУ, Австралид албан ёсны дистрибьютертэй.

Бид хэрэглэгчдэдээ найдвартай гоо засал, эрүүл ахуй, мэргэжлийн арьс арчилгааны салбар дахь шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон та бүгдийн найдвартай харилцагч, түнш болохын төлөө хичээн ажиллах болно.

Та бүгдийн ажилд нь амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн,

Пэрла Бьюти ХХК

 

© 2024 он. Perla beauty center. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency